СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-18

🔴LIVE: Б.Дэлгэрсайхан: Богд уулыг нүхлэх ТЭЗҮ-ийг тогтоох олон улсын тендерийг удахгүй зарлана

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Богд уулыг нүхлэх талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа. 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Олон улсын жишгээр 5.5 их наяд гэж төсвийг нь тавьсан юм билээ. Бид дотооддоо судалгаа хийсэн. Энэ ажлыг хамгийн хямд хийдэг газар бол Хятад улс. Тэд ийм хэмжээний ажлыг 700-800 сая долларын өртгөөр хийнэ гэж байгаа. Олон улсын үнээр нь зураг төслийн тендер зарлагдсан.

Байгаль орчны судалгаа давхар хийгдэж байгаа. Бид нар үүнийг чинь өнөө маргаашгүй ухах гээгүй байна. Маш нарийвчилсан судалгаа хийнэ.

Гадуур улсын төсвийн гуравны нэгийг нүхэнд зарцуулах гээд байна гэсэн пиар яваад байна. Үүнд харамсаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх дээрээ хүрэх юм бол ард иргэдээсээ асууна. 

Төсвийн тодотгол дээр 50 тэрбум төгрөг тавигдсан. Тэр нь юу вэ гэхээр гүүр, тунел, LRT гээд олон төсөл дээр тавигдсан мөнгө байхгүй юу. Энэ мөнгө ганц ууланд нүх гаргахад зарцуулах мөнгө биш. Бид нарийвчилсан судалгаа хийсний дараа та бүхэнд үнэн зөв мэдээлэл өгнө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

ГАДНЫ ХҮМҮҮС Ч ГАЙГҮЙ БАЙХ. ХАРИН ЭНЭ УУЛ ЧИНЬ ЖИР УУЛ БИШЭЭ. БОГД УУЛ. СҮНСИЙГ НЬ ЯАНА УУ. БОГД УУЛ ЧИНЬ ТАХИЛАГТАЙ УУЛ БАЙСАН ШҮҮ, КОММУНИСТУУДАА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.