СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20 мянган төгрөг болжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг боллоо гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

Энэ шийдвэрийг энэ сарын 15-нд олон нийтэд танилцуулжээ. Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хүртэл хоногоор хадгалах үйлчилгээг өнгөрсөн онд нэвтрүүлсэн.

Иргэн та өөрийн хэрэглэж байсан тээврийн хэрэгслийн дугаарыг дараагийн машиндаа хүртэл тодорхой хугацаанд хүлээх шаардлага гарвал Авто тээврийн үндэсний төвийн 70070018 дугаарын утсаар холбогдож, хоногийн 5500 төгрөгөөр 90 хүртэл хоног хадгалуулах боломжтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.