УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын хилийн холболтын бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээллийг сонссон байна. Энэ удаагийн бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын хэлэлцээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн асуусан асуултад хариулт өгчээ. Мөн нийслэлийн удирдлагууд агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд АН-ын бүлгийн хуралд мэдээлэл хийжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-“Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын хилийн холболтын талаар Ерөнхий сайд болон Аж үйлдвэрийн сайд мэдээлэл өглөө. Цаашид энэ асуудал нэлээн хэлэлцүүлэг болж явна. Улстөржсөн асуудлаас болж төмөр замын хилийн холболтын асуудал гацаж ирсэн. Яг тодорхой санал танилцуулагдаагүй.
Мөн агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд нийслэлийн засаг даргын орлогч мэдээлэл өглөө. Дөрвөн жилийн өмнө эрх баригчид утааг ялчихлаа гэж байсан. Гэтэл яг ялсан зүйл байна уу. Нийслэлд агаарын бохирдолтой тэмцэх ямар ч ажил, төлөвлөгөө байхгүй байна.
АН-ын бүлэг гурван дэд даргатай байх зохицуулалтыг хийсэн. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу бүлгийн дэд даргаар сонгогдсон гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Нийслэлийн зүгээс агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаараа мэдээлэл танилцуулахаар ирсэн. Манай бүлгийн зүгээс Нийслэлийн Засаг даргыг мэдээлэл танилцуулахыг хүссэн. Х.Нямбаатар дарга тодорхой шалтгааны улмаас ирээгүй. Ингээд хотын орлогч дарга ирсэн. Маш хангалтгүй мэдээлэл өгсөн. Тиймээс өөрөө ирж, мэдээлэл өг гэдэг үүднээс ирсэн хүмүүсийг буцаан явуулсан.
Би өмнө нь хотын даргад явган хүний зам засвартай холбоотой асуудлаар газар дээр нь танилцая гэхэд “Эрүүл мэндийн шалтгаантай байна” гэсэн. Гэтэл тэр нь худлаа байсан. Өнөөдөр мөн чөлөө авсан нь үнэн худлаа нь мэдэгдэхгүй байна. Хотын удирдлагын зүгээс ийм хариуцлагагүй байдал гаргаж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
өглөө босоод цонхноос хана . нөгөө утаагүй түлш яасан бэ. олны амийг аваад хайшаа одов. Утаа нь хэвээр . Асуудал нь хэвээр. өөрөө хайчив.