СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-18

🔴LIVE: Б.Найдалаа: Төрийн өмчит компаниудын авлигад идэгдсэн тогтолцоо, засаглалыг өөрчлөх цаг нь болсон

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 хоногийн өмнө

УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцжээ. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-ХҮН намын зөвлөл өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, УИХ дахь ХҮН намын ажиллах журмыг баталлаа. ХҮН нам УИХ-д найман гишүүнтэй. Эдгээр найман гишүүн хэрхэн ажиллах талаараа ямар асуудал хэлэлцэх, ямар ёс зүй, дэгийн хариуцлага үүрэх зэргээ хэлэлцсэн.

Хоёрдугаарт, Гашуунсухайт- Ганц мод боомтын төмөр замыг холболт хийх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ. Энэ асуудлын талаар Засгийн газраас илүү тодорхой мэдээллийг өгөх байх. ХҮН намын тухайд олон жил гацсан Монгол Улс нийтээрээ улс төржсөөр төмөр замыг холбож чадаагүй. Үүнээс болж олон тэрбум доллар, их наяд төгрөгийн алдсан. Иргэдэд очих ёстой орлогыг алдсан.

Иймд хэлцлийг маш шуурхай, мэргэжлийн түвшинд хийж, улс төржихгүйгээр төмөр замаа яралтай холбох ёстой гэж үзэж байна. Ингэж байж манай улсын экспорт нэмэгдэж, үүнийг дагаад ДНБ-ий үнэ өсөх боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа.

Төрийн өмчит компаниудын авлигад идэгдсэн тогтолцоо, засаглалыг өөрчлөх нь цаг болсон.

Автомашины дугаар олголтыг хязгаарласантай холбогдуулан гаргасан шийдвэр нь иргэний машинтай байх эрхийг хязгаарлаж байна. Монгол хүн морьтой, машинтай байх ёстой. Хэдэн ч машинтай байж болно. Харин хаана унах вэ гэдэг сонголтод нь нөлөөлөх ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.