СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-11-18

ММСУХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч 150 сая төгрөгийн дэнчин байршуулж өрсөлдөнө

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 хоногийн өмнө

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо /ММСУХ/-ны VIII Их хурал “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар энэ оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулагдахаар болжээ.

Монгол Улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй юм. Өнгөрсөн оны сүүлчээр ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол Улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав тус холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон байдаг.

Тэгвэл ММСУХ VIII их хурлаараа Ерөнхийлөгчөө шинээр сонгох юм байна. ММСУХ-ны Ерөнхийлөгчид Монгол Улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав, Монгол Улсын Тод Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх нар нэр дэвшихээ илэрхийлээд буй ажээ.

Нэр дэвшихээр горилж буй П.Энхмөнхийн хувьд энэхүү дэнчинг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч мөнгөө бэлдсэн талаар цахим орчинд мэдээлсэн юм. 

Тод Манлай уяач П.Энхмөнх дараах мэдээллийг өгөв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.