СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-18

🔴LIVE: Д.Гантулга: Дугаар олголтыг хязгаарлах захиргаадалтын арга хэмжээ нь түгжрэлийг бууруулж чадахгүй

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 хоногийн өмнө

Нийслэлийн иргэдийн хурал дээр яригдаж байгаа дугаар олголтын асуудал шалгуур үзүүлэлтийн талаар УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулга:

-Мэдээж түгжрэлийг бууруулах гээд тавьж байгаа зорилго нь зөв шүү дээ. Хамгийн гол нь алдаа нь юу вэ гэхээр захиргааны арга хэмжээгээр бүх асуудлыг зохицуулах гээд байна. Одоо шалгуур тавиад хүний өмч рүү ороод байна шүү дээ.

Энэ асуудал дээр олон талын эрх ашиг зөрчигдөж байна. Ченжүүдээс илүүтэйгээр иргэдийн эрх ашиг хамгийн их хөндөгдөж байна. Зогсоолгүй хүн яах юм машин унах эрхгүй болох юм уу. Энэ бүх эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс болон шийдвэр гаргах гэж байгаа албан тушаалтнууд зөвшилцөөд асуудлаа шийдэх ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.