СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амралтын өдрүүдэд 328 согтуу жолоочийг саатуулжээ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 хоногийн өмнө

"Уусан бол бүү жолоод" нэгдсэн хяналт шалгалтыг 429 цэгт 900 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулжээ. Хяналт шалгалтаар 328 согтуу жолоочийг саатуулжээ.

Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор "Уусан бол бүү жолоод" шөнийн нэгдсэн шалгалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд 20:00 цагаас 03:00 цагийн хооронд 429 хяналтын цэгт 900 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулжээ.

Хяналт шалгалтаар,

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 328 зөрчил,
  • ️Жолоо барих эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130 зөрчил,
  • Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан хүн, эд зүйл 23,
  • Цагдаагийн нийтлэг үүргийн шинжтэй 6 зөрчил,

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3922 иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдуулсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Хяналт шалгалт, арга хэмжээ үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.