Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг гаралтай аюулт үзэгдэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.