СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-18

МҮХАҮТ-ын дансанд байсан 6 сая долларыг самрын бизнест оруулсан уу?!

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 хоногийн өмнө

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн болсон. Тиймээс түүнийг чөлөөлж, шинэ ерөнхийлөгчийг сонгох хурал нь энэ долоо хоногийн сүүлчээр болохоор товлогджээ.

Үүнтэй зэрэгцээд МҮХАҮТ-ын “Х..” банкны дансанд байсан зургаан сая ам.долларын асуудал сөхөгдөөд эхэллээ. Энэ мөнгө одоо тэр дансандаа байхгүй, алга болжээ. МҮХАҮТ-ын гүйцэтгэх удирдлагууд дээрх зургаан сая ам.долларыг самрын бизнест оруулчихаад гаргаж авч чадахгүй байгаа бололтой.

Эх сурвалжууд энэ мөнгийг хааш нь юунд зарцуулсныг мэдэх хүнээр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлыг нэрлэж байна.

МҮХАҮТ нь гишүүдийн татвар, иргэд, байгууллагын хандив, үйлчилгээний орлого зэргээс санхүүждэг. Мөн Иргэний хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд заасан буюу дүрмийнхээ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэж орлого олдог байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 223 (7467)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Танхимын гишүүн
4 хоногийн өмнө
116.206.83.106

Бадна, дотны татвар төлөгчдийн мөнгө биздээ. Иджээ. Энхтүвшин гэдэг нөхрийн маскийг тайлах хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.