Өнөөдөр /2024.11.18/ нийслэл хот орчмоор их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчмоор их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -25...-30 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
11-р сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн салбар уулсаар 14-16 метр хүрч ширүүснэ.
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2…-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
Гэрэл зургийг Н.Мөнхбаатар /албан ёсны зөвшөөрөлтэй/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.