Тасганы овооны хойд талын замд хоёр хүүхэд мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Тасганы овооны хойд талын автомашины замд хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн гэх мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу шалгахад иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож яваад явган зорчигч болох 9 болон 16 насны хоёр хүүхдийг мөргөж, гэмтэл учруулсан үйлдлийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангаж хариуцлагатай жолооч байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.