Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 18-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 18-нд Хэнтийн уулархаг нутгаар, 20, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.