СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-11-17

Төрийн Банк төрийн өмчит ТОП ААН-ийн нэгээр шалгарчээ

Нийтэлсэн
4 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 хоногийн өмнө

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк 15 жилийн ойн босгон дээрээ төрийн өмчит ТОП ААН-ээр шалгарчээ.

Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ дотоодын шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулж Төрийн банк ТОП төрийн өмчит компаниудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ. 

Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, ажил олголт, улсын төсөвт оруулсан татвар, ашигт ажиллагаагаар бусдыгаа манлайлан ТОП аж ахуй нэгж шагналыг 10 дах жилдээ хүртээд байна. 

Төрийн банк Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2 сая харилцагчдаа банкны үйлчилгээг эрсдэлгүй, найдвартай үзүүлэн, 2023 онд нийт активын хэмжээгээ 5,368.3 их наяд төгрөгт хүргэж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээрээ

Мөн Төрийн банк нь 15 жилийн ойгоо угтан ногоон хөгжлийг дэмжигч банк болж, тогтвортой хөгжилд манлайлан түүчээлэх зорилт тавин ажиллаж эхлээд байна. 

Бидэнд итгэл үзүүлдэг эрхэм харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид та бүхэндээ талархал илэрхийлье. 

Итгэл төгс Ногоон ирээдүй

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.