СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл автомашинд улсын дугаар олгох журмыг бүхэлд нь хориглоогүй ба хоёр шалгуур үзүүлэлтийг хасаж, бүртгэхээр болжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Улаанбаатарын автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг хүний эрх зөрчсөн ,ялгаварлан гадуурхсан гэж үзэж, хотын дарга Х.Нямбаатарт журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн талаар мэдээлсэн. 

Тэгвэл сайд О.Алтангэрэл нийслэлээс гаргасан журмыг бүхэлд нь хориглоогүй бөгөөд хоёр шалгуур үзүүлэлтийг хасаж, бүртгэхээр болжээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтод НИТХ-ын 2024 оны 18 дугаар тогтоолоор нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоосон байдаг.

Үүнийг үндэслэн нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход баримтлах найман шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ-нд хүргүүлсний дагуу ХЗДХ-ийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1769 тоот албан бичгийг үндэслэн “Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх, хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх гэсэн хоёр шалгуур үзүүлэлтийг хассан байна.

Тодруулж хэлбэл, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн дүгнэлтийн дагуу нийслэлээс гаргасан журмыг бүхэлд нь хориглоогүй бөгөөд хоёр шалгуур үзүүлэлтийг хасаж, бүртгэхээр болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нийслэлийн иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

Энэ эргүү сайдыг яах вэ. Жинхэнэ хүний эрхийг хамгаалсан заалтыг нь хасчихаж. Машингүй хүн ганц машин авахдаа олон машинтай баяны урд орох нь иргэд эрх тэгш байх ҮХ-ийн шаардлагад нийцэж байсан. Граж, зогсоолгүй хүмүүс хашлага давуулаад, явган хүний зам, ногоон байгууламж, хаалга үүд хаагаад хаа дуртай газраа машинаа хаячихдаг болсныг цэгцлэхэд энэ заалт их чухал байлаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.