™ watch diff|

Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэхээр болсон ч оршин суух хаягтаа очихгүй байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
4 сарын өмнө

“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэх захирамж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Уг нь эл захирамжийг тус шүүх өнгөрсөн есдүгээр сарын 23-нд гаргасан юм байна. Захирамжийг биелүүлэхийг цагдаагийн байгууллагын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах албаныханд даалгасныг үндэслэн Л.Чинбатын оршин суудаг албан ёсны хаяг болох Хан-Уул дүүргийн нутаг, Нүхт дэх хаус руу цагдаагийн алба хаагч удаа дараа очсон боловч тэндээ алга байж. Тиймээс хорооных нь Засаг даргаас лавлагаа авахад “Энэ хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй” гэсэн тодорхойлолт хийж өгсөн байгаа юм.

“Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргах болсон үндэслэл нь нэр бүхий иргэдэд Баянхонгор аймгийн аж. Тиймээс мөнгөө өгсөн иргэд эргүүлэн авахын тулд “Гацуурт” компани байрладаг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.

Уг нь өнгөрсөн тавдугаар сард Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс худал мэдээлэл тараасан хэрэгт гэм буруутайд тооцож, Л.Чинбатын зорчих эрхийг хоёр сарын хугацаатай Хан-Уул дүүргийн нутаг, Нүхт дэх оршин суух хаягаасаа явахгүй байх ял шийтгэсэн билээ. Оноосон эл ялыг уг хаягтаа эдэлж дуусгасан гэнэ. Гэвч өдгөө тухайн хаягтаа ирдэггүй, дуудаж нэхэмжлэлийн хувийг гардуулах гэхээр очихгүй байгаа нь шүүхийг үл хүндэтгэж буйн илрэл гэлтэй.

Юутай ч Л.Чинбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувийг түүний өмгөөлөгч Х.Оюунбаярт гардуулан өгсөн аж.

Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр гэнэ.



Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

Хөгийн новшийг хаа байгаа газраас нь гавлаад чирж ирэх хэрэгтэй

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

монголын хууль зарим хүмүүст огт хүртээлгүй бололтой.

Алтай
4 сарын өмнө
116.206.83.106

Энэ нөхрийн хөдөлмөрлөж олоогүй Луйвардаж олсон бүхнийг Шалгах ёстой.Хууль иргэдэд эрх тэгш үйлчилдэг эсэхийг олон түмэн харна даа.Архангайн алтаар л Өндийсөнг ард олон мэдэж л байгаа ш дээ.Даанч Жудаггүй бас Охин гэж өөртэйгээ Өрсөлдөгч болно гэж чадалтай чадвартай нэгнийгээ Эвлүүлгээр харлуулах гүтгэх сэвэх аргаар зайлуулна.Юу ч хийж мэдэр хүмүүс.Эх нь хээр алаг бол Унага нь шийр алаг гэж үнэн шүү.Иашинаар хүн дайрч ална гээд Хөөгөөд явсан.Үүнд арга хэмжээ аваагүй арай Төрөөс Шагнаагүй биз дээ.Ийм л хуулийн дээгүүр алхдаг Том гарууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.