Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран хоёр дахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулжээ.
“Скай хайпермаркет” 2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98 дугаарт эрэмбэлэгдсэн бол энэ удаа 24 дүгээр байранд эрэмбэлэгдэн жил бүр тогтмол амжилтаа ахиулан ажиллаж байна. Имартыг ТОП 100 аж ахуйн нэгжийн 24 дүгээрт эрэмбэлэхэд голлох үүрэгтэй байсан таван үзүүлэлтийг товч дурдъя.
Имартын хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг.
Одоогийн байдлаар 2500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгон Улаанбаатар хотод дөрвөн салбар дэлгүүрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Тун удахгүй тавдугаар салбар дэлгүүрийн үүд хаалгаа нээхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Хэрэглэгч болон үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүндэтгэлийг хүлээж, итгэлийг дааж, эх орныхоо хөгжил цэнэглэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан, цаашдаа илүү амжилтыг хамтдаа бүтээлцэх “Скай хайпермаркет” ХХК-н нийт хамт олонд баяр хүргэе.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.