СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

2024 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Хур тунадас: 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -7...-12 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -5....-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-11 градус, өдөртөө -2...+3 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 24-нд цас орж, цасан шуурга шуурна.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор-9...-14 градус, бусад хэсгээр -5...-10 градус, өдөртөө бүх хэсгээр -2...+3 градус хүйтэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.