СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-15

🔴П.Ганцоож: Японоос Монгол руу хөдөлсөн 40 мянган автомашиныг яаж шийдэх юм бэ?

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 цагийн өмнө

Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос Хотын дарга Х.Нямбаатарт машины улсын дугаар олгохыг хязгаарласан асуудлаар шаардлага хүргүүллээ.

Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооны захирал П.Ганцоож: 

-Гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах хууль 2023 оны 12 дугаар сард батлагдсан. Үүний дагуу хотын серийн дугаар автомашинд олгохыг хориглосон захирамж гараад байна. Бид Нийслэлээс захирамж гарсны дараа Хууль зүйн яаманд гомдол гаргасан. Уг журмын талаар авто худалдаа, машины бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийг бүрэн хамруулж нээлттэй ил тод хэлэлцүүлэг зохион байгуулаагүй тул анхаарал хандуулж өгөх талаар гомдолд дурдсан. Үүний дагуу Хууль зүйн яамнаас энэ сарын 13-ны өдөр захирамжийг батлахгүй Нийслэл рүү буцаасан.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай холбооны зүгээс уулзаж санал хүсэлтээ илэрхийлсэн. Замд яваа болон Япон Улсаас хөдлөх гэж байгаа 40 мянган автомашиныг яаж шийдэх юм бэ гэх асуудал тавьсан. Улмаар эргээд хариу явуулна гэдэг яриа өрнөсөн.

Гэтэл мэргэжлийн холбоодтой уулзаад зөвшилцөлд хүрсэн мэтээр ойлгуулж, захирамжаа Хууль зүйн яам руу явуулж батлуулах үйлдэл хийж байна гэж үзэж байна.

Тиймээс бид Хотын дарга Х.Нямбаатарт хандаж албан бичиг хүргүүлж байна. Бидний зүгээс орлогч Т.Даваадалайтай хийсэн уулзалтаар журмын хэлэлцүүлэг хийгдээгүй гэдгийг мэдэгдэж байна.

Хэлэлцүүлгийг иргэд, аж ахуй нэгжтэй хийж, зөвшилцөлд хүрсний дараа Хууль зүйн яам руу захирамжаа явуулахыг хүсэж байна.

Машин борлуулдаг мянган бизнес эрхлэгчид байна. Хэрвээ журам батлагдвал эдгээр бизнес эрхлэгчид зах зээлээс байхгүй болно. Түгжрэл байсаар л байхад иргэдээ боож дампууруулах гэсэн шийдвэр гэж харж байна. 18, 19-тэй залуусаас саналыг нь ав. Тэд нар машин унаж болохгүй юм уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.