СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-11-15

ХӨСҮТ-ийн эмч нар гар барьж мэндлэхээс бүрэн татгалзахыг уриаллаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ: Сүүлийн долоо хоногийн байдлаар Улаанбаатар болон зүүн, төвийн аймгуудын томуугийн шалтгаанаар эмнэлэгт хандсан үйлчлүүлэгч нараас амьсгалын замын сорьц аваад, вирус судлалын лавлагаа төвд хүргүүлж, тандалт хийсэн. Судлагдсан тохиолдлуудын 63.3 хувь нь томуу төст өвчин илэрсэн. Өмнөх долоо хоногоос 13.3 дахин нэмэгдсэн. Одоогоор томуугийн вирус идэвхжиж эхлээгүй. Томуу төст өвчний таван төрлийн вирус сүүлийн сар орчим идэвхтэй байна. 

Томуу болон томуу төст өвчин нь хоорондоо ялгаатай. Томуугийн А болон B вирусээр үүсгэгдэж байгаа амьсгалын замын үрэвслийг томуу гэж нэрлэдэг. Энэ нь томуу төст өвчнөөс хүнд өвчилдөг байна. Харин томуугийн вирусээс бусад 200 гаруй вирусийн төрлөөр үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин буюу ханиад шуухинаа гэж нэрлэдэг. Одоогоор манай улсад томуугийн вирус идэвхжиж эхлээгүй, томуу төст өвчний таван төрлийн вирус идэвхтэй байна.

Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувийг уушгины хатгалгаа өвчний оноштой иргэд эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногт болон сүүлийн гурван жилийн дунджаас 2-5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Өвчлөлийн байдал өмнөх долоо хоногийнхоос нэмэгдсэн. Нийт өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод 400 орчим ор нэмэлтээр дэлгэж, бага насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж шуурхай хүргэн үйлчилж байна гэлээ.

ХӨСҮТ-ийн эмч нар энэ үеэр томуу томуу төст өвчин, гэдэсний халдварт өвчин, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэхийн тулд гар барьж мэндлэхээс бүрэн татгалзахыг уриаллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.