СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-15

🔴LIVE: Доктор Н.Тэгшбаяр: Уранаас болж мал хорогдоогүй гэдгийг нотолсон

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үүнтэй холбоотойгоор доктор Н.Тэгшбаяраас урантай холбоотой зарим мэдээллийг тодрууллаа. 

Доктор Н.Тэгшбаяр

-Төр хувь эзэмшихээсээ илүүтэйгээр хувийн ч бай хувьсгалын ч бай компаниудын дотоод хэрэгт оролцохгүй байя. Цөмийн энергийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд төрийн эзэмшлийн хувиар орохоор улс өрөнд ороод байгаа учраас суурь АМНАТ-тай байя, өсөн нэмэгдэх АМНАТ-тай байя, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэх зэрэг нэмэлт хувилбаруудыг оруулж ирж байгаа болохоос анхны байдлыг эвдээд байгаа юм огт байхгүй.
УИХ-ын гишүүд гэрээ, хууль хоёроо хольж ойлгоод байна. Ямар ч тохиолдолд УИХ-аар оруулж шийдвэрлүүлдэг байя гэж байгаа. Тухайн компани байгаль орчныг ямар нэг асуудал гаргахаас сэргийлж тусгай дансанд мөнгө байршуулдаг байя гэж байгаа.

Мэдээжийн хэрэг уран байгаа тохиолдолд тухайн газар нь цацрагийн хувьд эрсдэлтэй, химийн хувьд хоруу чанартай. Тэр орчмын усыг уран ашиглахаас өөр юунд ч ашиглаж болохгүй. Уран байгаа давхрыг хувьд хортой. Бохир устай орчин гэж энгийн үгээр хэлдэг. Олборлохгүй байсан ч хортой.

Дэлхий нийтэд ураныг газар доор уусган баяжуулах замаар нийт олборлож байгаа ураны 60 орчим хувийг ийм байдлаар олборлодог.

Мэргэжлийн байгууллагууд, тусгай экспертүүд уранаас болж ямар нэг амьтан хүн хохирсон зүйлгүй гэдгийг нотолсон байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.