СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-15

🔴 С.Ганбаатар: Ураны ордоос эзэмших 34 хувиасаа монголын төр сайн дураараа татгалзах хууль хэлэлцэж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн бага хурал зарлаж, чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Би энэ хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан холбогдох байнгын хороо зэрэг бүх шатанд үгээ хэлсэн. Энэ удаад ард түмэндээ хандаж байна. Одоо мөрдөгдөж байгаа Цөмийн энергийн хуулиндаа битгий гар дүрээч, тэнд байгаа сайн заалтыг гадны хөрөнгө оруулалтын захиалгаар битгий өөрчлөөч гэж хоёр 7 хоног ярилаа.

С.Ганбаатар: Монгол улс ураны ордын 34 хувийг ямар ч үнэ төлбөргүй, эдийн засгийн хариуцлага хүлээхгүйгээр авах ёстой. Гэтэл энэ саналаас татгалзсан хуулийн төсөл оруулж ирлээ. Мөн ноцтой хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн талаарх заалт оруулж ирсэнгүй

Үндсэндээ манай улс ураны ордоос 34 хувь авахаас татгалзаж, өсөн нэмэгдэх рояалтийг өөрчлөх санал орж ирж байгаа. Энэ бол гэрээний захиалгад орж ирж байгаа санал бөгөөд манай улс төрчид хуулинд тусгаж баталгаажуулах гэж байгаа хэлбэр мөн. 34 хувиасаа Монгол улс татгалзана гэдэг нь ураны ордод цацраг идэвхит бодисын хайгуулыг төр өөрөө хийсэн бол 51 хувийг нь үнэ төлбөргүйгээр шууд эзэмшинэ гэх томъёоллоос татгалзаж байгаа хэлбэр мөн. Өр авах юм шиг хэлбэрээр, Оюутолгойн жишээ татаж худал айлгаж тайлбарлаж байна. Хэрэв хувийн хэвшил хайгуул хийсэн бол уг ордын 34 хувийг төр стратегийн орд болгож авна гэж заасан. Гэтэл сайн дураараа гадны компанид өгье гэх зүйл заалт орж ирж байна.

Ц.Даваасүрэн гишүүн өчигдрөөс эхэлж сошиалаар балбуулж эхэллээ. Мөнгө авсан хүмүүсийн тархи угаах хэлбэр л дээ. Оюутолгой дээр мөнгө авсан пиар-чид гөрдөж өгсөн. 34 хувийг өгснөөрөө Монгол улс ураны орд дээр ямар ч хяналтгүй болж байгаа хэрэг юм. Мөн хүхрийн хүчлийг газрын хэвлий рүү жилдээ 215 мянган тонныг шахна гэсэн төлөвлөгөө орж ирж байна. Өдөрт 15 вагон хүхэр газрын хэвлий рүү шахна гэсэн үг. Гэтэл аюултай хог хаягдлын үнэлгээ огт гаргаагүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.