Олимп, Паралимп, дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад өнөөдөр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одон гардуулжээ.
“Алтан Од” одонгоор “Парис 2024” Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын ДАШТ-ний гурван алтан медальт Ц.Раднаа нарыг, “Алтан Очир” одонг Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон Таэквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нарт хүртээжээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.