СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-11-15

🔴Н.Батсүмбэрэл: Эх оронч дүр эсгэж, эх орны эсрэг зүйл хийдгээ одоо боль Ганбаа ахаа. Одоо наад маскаа тайл

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Байнгын хорооноос дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байна.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөд борлуулалтын үнэлгээний 5 хувийг 9 хувь болгох саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гаргасан саналаар санал хураалаа. Санал хууралт эхлэхээс өмнө УИХ-ын гишүүд дэмжсэн болон дэмжээгүй үг хэлэв.

УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж:

-27 жилийн турш ярьсан ураны төслийг урагшлуулах үүднээс Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Гадаад бодлого дээр ахиц гарсны үндсэн дээр энэ төсөлд ахиц гарч байгаа. Ашигт малтмалын дийлэнх хувь нь монголын ард түмэн хүртэх ёстой гэдэг Үндсэн хуулийн заалт энэ хуулийн төсөл дээр хэрэгжиж байгаа. Манай улс суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ 9 хувь, нэмээд аж ахуй нэгжийн орлогын албан татвар 6 тэрбумаас дээш байсан тохиолдолд 25 хувь, 10 хувийн давуу эрхийн хувьцаа авч байгаа.

Ингээд . Үүний цаана нээх сайн үр дүн гарахгүй. Ийм байдлаар асуудлыг гацаадаг. Энэ хүмүүсийн үе өнгөрсөн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Би хорь гаруй жил түмний төлөө зүтгэж байна. Хүн ярьдаггүй. Асуудал ярих дуртай. Яасан нэгэн рүүгээ их дайрдаг улсууд вэ? 9 хувийг ард түмэндээ өгье гээд байгаа нь юу нь буруу гэж вэ? 9 хувь болгоод нэмээд 34 хувь болгоё гэдэг зүйлийг цөмийн энергийн зөвлөл нь гаргачихсан байгаа..

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

-Олон жил суусан ах маань буруу л юм яриад байна. Их хуралд олон жил суугаад өөрсдийгөө бүх юмыг мэддэг юм шиг царайлдгаа одоо больцгоо.

Ингээд санал хураахад нийт гишүүдийн 80.2 хувь нь тус саналыг дэмжиж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн байнгын хороон дээр гаргасан санал дэмжигдсэнгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.