Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны .. тоот байрны том өрөөнд гал гараад байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба 11.15-ны өдрийн 02:18 цагт хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус байранд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 64 метр.кв 3 өрөө байрны том өрөөний хэсэгт тавилга шатаж, иргэд унтраасан байсныг шалгажээ. Ингээд утаажилтын бүсээс 35 хүн /23 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.