СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагад 2-12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-13-нд хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Шүүх дээрх есөн хүний гэм буруутай, эсэхийг зургаан өдөр хэлэлцээд Хөвсгөл аймгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар тэднийг төөрөгдүүлж, , мөнгө угаасан гэм буруутайд тооцоод өчигдрийн 15.00 цаг хүртэл завсарласан.

Энэ хооронд шүүх бүрэлдэхүүн дээрх есөн хүнд ямар эрүүгийн хариуцлага ногдуулах, гэм буруугийн хэлбэр, оролцоо, учруулсан хохирлыг хэрхэн гаргуулах талаар зөвлөлдсөн аж.

Ингээд шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо танилцуулж, . Улмаар Б.Мэндсайханы хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулахаар болсон байна.

Гэм буруутай нь тогтоогдсон

Түүнчлэн битүүмжилсэн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг хувь тэнцүүлэн хувааж хохирогчдод олгох болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зөөзө хэдэн тэрбум шаагаад хэдхэн жил суугаад гараад ирнэ!!! Супер бизнес юмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.