СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-14

Д.Амарбаясгалан: Б.Энхбаяр нотлогдоогүй янз бүрийн асуудлаар гөрдөж байна. Попроод яваад бай

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Тухайн гишүүнээс өмнө саналыг нь авдаг байсан. Тэгээд ярилцдаг байсан. Одоо намайг долоон ажлын хэсэгт оруулсан байна лээ. Хоёр ажлын хэсгийг ахлахаар болгосон байсан. Тендерийн хуулийг ажлын хэсэг гэсэн байсан. Би тэр хуулийг шүүмжилсэн болохоос тэр хуулийн төслийг ахалъя гэж огт яриагүй. Даргын тушаал шийдвэрээр ажилладаг байгууллага биш. Юун дээр ажиллах үгүйг дарга шийдэхгүй. Ямар ч асуудлаар УИХ-ын гишүүн хууль санаачилж болно. Ямар ч ажлын хэсэгт орох эрхтэй. Компанийн засаглалын асуудлын ажлын хэсэгт оруулдаггүй. Дур зорог үзэмж яваад байгаа юм үү?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Сүүлийн үед барин тавин гөрддөг болоод байгаа юм. УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдтэй уулзаж, зар тавиад, аль ажлын хэсэгт орох талаар нь нэгд нэгэнгүй санал авсан. Үүн дээр асуудал байхгүй.

Гол нь эдгээр ажлын хэсгүүд нь Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулиуд нь хүний эрхийн зөрчилтэй эсэх, хэрэгжээд явж байгаа хуулиудын доголдол, дутагдал байна уу үгүй юу гэдгийг судлах юм. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах, санаачлах эрхийг нь УИХ, УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь олгож байгаа юм. Харин өнгөрсөн хугацаанд Хууль тогтоомжийн хуулиар УИХ-ын гишүүдийг зарим төрлийн хууль санаачлах эрхийг хязгаарласан байгаа. Үүнийг зарим гишүүд судлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа.
УИХ-ын гишүүд ажлын хэсэгт заавал ажиллах шаардлагагүй. Нийтдээ 60 ажлын хэсэг байгуулагдсанаар есөн ажлын хэсэг идэвх сул, гурван ажлын хэсэг огт хуралдаагүй байна. Ахалж ажиллахгүй гэж байгаа бол түүнийгээ хэлж болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.