СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-14

Нийслэлийн удирдлагууд автомашин импортлогчидтой уулзжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 долоо хоногийн өмнө

Импортоор орж ирэх автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан нийт иргэд гэхээсээ илүүтэй автомашин импортлогчид “Эрх ашгийг маань зөрчиж байна, бидний бизнесийг боож байна” зэргээр эсэргүүцэл илэрхийлж, Үндсэн хуулийн цэцэд хүртэл гомдол гаргаад байв. Тэгвэл тэдний төлөөлөл болон зарим холбоодын удирдлагууд нийслэлийн удирдлагуудтай дээрх асуудлаар уулзалт хийжээ. Тэд хэд хэдэн шаардлагыг хүргүүлсэн байна.

Тодруулбал, гааль дээр хүлээгдэж буй 37 мянга орчим машиныг оруулж, дугаар олгох, ХЗДХЯ-нд хүргүүлсэн шалгуур үзүүлэлтүүдийг эргэж харах зэрэг шаардлага тавьсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

3say huntei dugaar shineer olgohgui gedeg uls bdag bolov uu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.