Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа аравдугаар сарын 17-нд Флорида мужийн Плант хотод хийсэн. Ингэснээр манай тамирчин мэргэжлийн боксод 11 дэх удаагаа ялж, WBA холбооны Америкийн аваргын бүсийг эх орондоо авчирсан юм. Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр эх орондоо иржээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар:
-Монголдоо дараагийн тулаанаа хийнэ. Америкийн аварга болсон мөн дараагийн тоглолтууд бас хүлээгдэж байна. Арванхоёрдугаар сарын WBA хурлаар дэлхийн топ 15-д орох орохгүй нь шийдэгдэнэ.
Энэ бүсийг хамгаалахаар дараагийн тамирчинтай тулалдана. Нэгдүгээр сарын 25-нд товлогдож байх шиг байна. Монголд гал гарсан нэг тулаан болно.
Дэлхийн аваргын төлөө тоглоход надад ойрхон байна. Би өөрийнхөө жинд дэлхийн 1920 боксчноос 25-д явж байгаа. Миний хувьд дэлхийн топ аравт байгаа ямар ч тамирчинтай тулалдахад бэлэн байна. WBA-ийн Азийн таван бүстэй байсан бол нэг бүсээр нэмэгдлээ. Одоо надад дэлхийн аваргын бүс хэрэгтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.