СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-11-14

🔴ЧУУЛГАН: Ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал орон нутагт 1 сая долларын тусламжийг жил бүр олгоно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Франц улстай хамтран атомын цахилгаан станц барина гэсэн. Бид бүгд дэмжсэн. Франц улстай хамтран ажиллахыг дэмжиж байна. Франц улс өөрөө ураны нөөцгүй. Эрчим хүчнийхээ 70 хувийг реакторуудаасаа хангадаг. 2030 он гэхэд дэлхийн цөмийн реакторуудын ураны нөөц нь 28 хувиар, 2050 он гэхэд энэ нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гаргасан. Гэтэл бид яагаад атомын цахилгаан станц барих асуудлыг орхиод зөвхөн шар нунтаг үйлдвэрлэхийг дэмжээд байгаа юм. Атомын цахилгаан станц барихыг яагаад хуульчлахгүй байгаа юм. Түүнчлэн энэ төсөл хэрэгжээд явбал орон нутагт ямар ашигтай юм бэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Засгийн газрын 14 мега төслийн хүрээнд Францтай хамтарч "Орана"-гийн хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ гэдэг зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдөр хэлэлцэж байгаа Цөмийн энергийн тухай хуулийн төсөл нь нэг гэрээнд зориулж хэрэгжүүлэх гэж байгаа хууль биш. Эхлээд хууль эрх зүйн орчинг тодорхой болгох ёстой. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлснээр цаашдаа олон төслүүдийг хуулийн хүрээнд яваасай гэж байгаа юм. Атомын цахилгаан станцыг барих асуудлыг заавал хуулиар зохицуулах албагүй. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зааснаар ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ. Атомын цахилгаан станц барих асуудлыг судална.

Ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал орон нутагт 1 сая долларын тусламжийг жил бүр олгохоор байгаа гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.