СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-14

З.Батбаяр: Савласан ус үйлдвэрлэж байгаа бүх компани бараг 100 хувь крантны ус ашиглаж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч ААН-үүдэд хийсэн шинжилгээний тайланг танилцуулж, мэдээлэл хийв. 

Усны газрын дарга З.Батбаяр:

Түүврийн аргаар 19 төрлийн савласан усанд шинжилгээ хийхэд хүний эрүүл мэндэд ноцтой хэмжээний хор хохирол учруулах, эрүүл мэндэд нөлөөлөхүйц хор байхгүй байна. Гэхдээ Монгол Улсад MNS5007:2022 гэдэг эрдэслэг цэвэр усны стандарт, MNS6955:2021 гэдэг байгалийн эрдэслэг цэвэр усны стандарт бий. Энэ 19 уснаас гурав нь стандартаас зөрсөн зөрчил гараагүй. Бусад усанд нь стандартын маш бага зөрүүнүүд гарч ирсэн. Иймд манайхаас тус компаниуд руу шаардах бичиг явуулна. Энэ удаад анхааруулж хэлээд дараагийн удаа компанийг нэр бүрээр нь зарлаад явна.

Ус савлаад зарж байгаа компаниуд 2-3 төгрөгөөр литр ус авдаг мөртлөө 1000 орчим төгрөгөөр зардаг. Үүнтэй холбоотойгоор усанд байх эрдэс, бодисын хэмжээг хэт багасгаад буюу хэт шүүсэн устай компани ч байна. Иймд манай газар цаашдаа улирал тутам ундны усны стандартын дагуу лабораторидоо шинжилгээ хийж, иргэдэд мэдээлэл өгөөд явна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Шууд нэрсийг нь зарлах хэрэгтэй. Яахаараа ийм дампуу шийдвэр гаргадаг байна. Төрийн ажил ийм л дампуу байгаа юм даа. Хор өгч байвал ууж л байг гэж байгаатай ижил сонсогдож байна. Шууд зарлаач.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Яг зөв ядаж зөв 3-аа зарлаач, өөх ч биш булчирхайч биш юм ярьж тархи толгой самууруулж дүр үзүүлж байхын!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.