БНХАУ-аас манай улсын нүүрсийг урт хугацаанд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Иймд нүүрсний эрэлт өндөр байгаа учир үнэ тогтвортой байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Манай улс Уул уурхай биржийн тухай хуулиараа нүүрс зарагдаад явж байна. Биржээс гадуур урт хугацаанд хийгдсэн гэрээний хүрээнд борлуулагдаж байгаа зүйлс байгаа. Урьдчилсан төлбөр төлөхгүйгээр нүүрс борлуулах боломж байхгүй.
БНХАУ-д Ерөнхий сайд ажлын айлчлал хийсэн. Тус бүрэлдэхүүнд явсан. Ингэхэд БНХАУ-ын төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуй нэгжүүд нүүрсийг урт хугацаанд их хэмжээгээр худалдан авах сонирхлоо илэрхийлсэн. Ингэхээр нүүрсний эрэлт өндөр байна. Эрэлт өндөр байгаа нь үнэ тогтвортой байна гэсэн үг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.