СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-14

🔴LIVE: П.Сайнзориг: Улаанбаатар хотод 400 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байгаа нь хүний эрхийн зөрчил

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Улаанбаатар хотод 400 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд машины дээд хязгаарыг тогтоосон. Улаанбаатарт 350-400 мянган машин өдөрт замын хөдөлгөөнд оролцож байгаа.

Дэд бүтцийн хувьд 500 мянган хүнтэй, 50-80 мянган авто машинтай байхаар төлөвлөгдсөн хотод өнөөдөр ийм хэмжээний автомашин байгаа нь нэг талдаа хүний эрхийн том зөрчил болж байна.

Автомашины улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулаад орлогыг нь хүүхэд хамгаалах санд оруулаад явж байгаа. Иргэд азын дугаарыг л илүү үнэ төлж авч байна. Автомашинаа хөдөө орон нутаг руу явуулсан, устгалд оруулсан иргэд дугаараа хадгалж авч үлдэх эрх нь хуулиараа байгаа. Дараагийн шинэ машин дээрээ тавих, бусдад зарж бэлэглэж болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.