СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-14

🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Уянга: Манай улсын АМНАТ 18 байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

"Манай улс уран гаргадаг орнуудын өрсөлдөгч гэж өөрсдийгөө харах хэрэгтэй. Гэхдээ манай АМНАТ маш өндөр байгаа нь гадны хөрөнгө оруулагчийг татахад саад учруулах эрсдэлтэй" гэж УИХ-ын гишүүн Б.Уянга үзэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Уурхай олборлогдоод төгсгөл хэсэгтээ хаалт нь яаж явах вэ гэдэг менежментийн агуулга энэ хуульд хангалттай суугаагүй гэж харж байна. "Журмаар..." гээд тусгагдсан байна лээ. Үүнийг нь эргэн харах ёстой байх.

Хувь гишүүнийхээ хувьд Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ төслүүд хэрэгжээд үүнийхээ дараа нэмэлт өөрчлөлтүүдийг хийгээд явбал манай улс хамгийн их үр өгөөжийг хүртэнэ. Казакстан улс дэлхийн ураны 43 хувийг гаргадаг. Тус улс АМНАТ жил 2500 тонныг экспортолно гэвэл 12 хувь гэж байгаа юм. Ураны исэл нь өндөр бол 2.5 нэмэгдээд нийтдээ 14.5 болж байгаа юм. Манайх 18 байгаа нь хэт өндөр байна.

Хувь эзэмшлийг хуульд зааж өгөх нь хөрөнгө оруулалтын эрсдэл болно. Энэ нь хэлэлцээрийн түвшинд шийдэгдэх ёстой байх. Манай улсын тухайд аль нэг төслөө эхлээд хөдөлгөх ёстой. Үүнийхээ дараа хэрэгжилтээ хараад бусад асуудлаа шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.