СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-11-14

ЧУУЛГАН: Цацрагийн хэмжээ уран байгаа орчин тойрондоо өндөр ч 2-3 метр холдоход үзүүлэх нөлөө эрс багасдаг

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 сарын өмнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

- Хөрөнгө оруулалт, татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар байна. Энэ нь өмнө нь байгуулсан болон ирээдүйд хийх гэрээнд ямар өөрчлөлт орох вэ? Энэ талаар зургаан хуудас асуулга ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлсэн. Оюутолгойтой үүсээд байгаа татварын маргаан нь хэдэн их наядаар хэмжигдэх мөнгөн дүнтэй байгаа. Үнэ тогтворжуулах гэрээний асуудал маш чухал юм. Оюутолгойтой холбоотой татварын маргаан шийдэгдээгүй байгаа энэ үед хуульд өөрчлөлт оруулснаар маргаанд ямар байдлаар нөлөөлөл үзүүлэх вэ? 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Бид улам туршлагажиж, Монгол талдаа илүү ашигтай хөрөнгө оруулалтын гэрээ хийж байна гэж хэлж болно. Бид сүүлийн арван гаруй жил Оюутолгойг тойрсон татварын маргааны асуудал бол одоо бидний нарийвчлах гэж байгаа татварын хувь хэмжээ, элэгдэл хорогдол, алдагдлыг шилжүүлэх хугацаа гэсэн гурван асуудлаар огт маргадаггүй. Энэ нь дандаа аргачлалын хүрээнд маргаад байгаа юм.  Бид маш өргөн хүрээнд задгай хуульчилснаар татвар тооцох аргачлалтай холбоотой өргөн хүрээнд маргаан үүсгэсэн. Тухайлбал, зардлыг бүртгэх эсэх, зардлыг хиймлээр өсгөсөн, барилга уу тоног төхөөрөмж үү гэх хөрөнгийн ангилал, ханшийн хөрвүүлэлт гэх мэт дандаа аргачлал дээр маргалдаад байгаа.

Харин үүнийг хуулиар маш тодорхой, нарийвчлан тусгах гэж байгаа юм. Хэрэв энэ хуулийг энэ хэвээр баталбал Оюутолгой энэ гэрээнээс аль болох холдоно. Маргах асуудал нь байхгүй. Улам тодорхой ойлгомжтой болно гэсэн үг. Цаашид гадны хөрөнгө оруулагчид ч эрх зүйн орчин улам тодорхой ойлгомжтой болж байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчид ч үүнийг маш сайн мэдэж байгаа. Бид үүнийг сайжирч чангарч байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй байна. 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Оюутолгойтой холбоотой арбитрын маргаан нь ашигт малтмалын нөөц ашигласны аргачлалтай холбоотой. Хүчингүй болсон давхар даатгалын гэрээ, татвар суутгах тооцох гэрээ, валютын ханшны зөрүү зэрэг байгаа юм. Энэ хуульд өөрчлөлт оруулснаар Монголын маргаанд Монголын талаас үзүүлэх сөрөг нөлөөлөл байхгүй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Лондонд болж байгаа арбитрын маргаанд энэ хуулинд өөрчлөлт орсноор ямар нэг асуудал үзүүлэхгүй гэдгийг хэлье. Энэ хуулиар татварын хувь хэмжээ, элэгдэл тооцох хугацаа тодорхой болно. Оюутолгойд 1.4 их наядын акт тавигдсан, мөнгө нь манай талд татагдаж орж ирсэн. Ийм л асуудал байгаа. 

УИХ-ын гишүүүн Б.Пүрэвдорж:

-АМНАТ дэлхий дахинд дунджаар 5.5 хувь байна. Ураны хамгийн их нөөцтэй Казахстанд 6 хувь, Австрали, Канад, Нигери тус бүр 5 хувь, Узбекистанд 8 хувь байна. Ураны тухай ярихад иргэд болгоомжилдог.

Физикч, геологич Г.Жамсрандорж:

-Цацрагтай холбоотой иргэдийн санаа зовдог асуудал бол ураны ордуудын орчмын цацрагийн хэмжээ. Цацрагийн хэмжээ Улаанбаатарт 20 микр энгийн цаг байгаа бол Халзанбүргэдэйд үүнээс 8 дахин их байгаа. Цацраг идэвхтэй цэг Монголд хаа сайгүй хэдэн зуугаараа байдаг гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.