СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-14

🔴LIVE: Нийгмийн соёлыг дээшлүүлэх чиглэлээр "Соёл танаас эхэлнэ" аяныг эхлүүллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Цагдаагийн байгууллагаас "Соёл танаас эхэлнэ" аяныг санаачилж, CU, GS25 байгууллага дээр хамтран эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан нөлөөллийн аяныг хүүхэд залуучуудын дунд хэрхэн зохион байгуулж буй талаар мэдээлэл хийв. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: 

-Өнөөдөр нийгмийн соёлыг төлөвшүүлэх, уриалах чиглэлээр цагдаагийн байгууллага, боловсролын яам, монголын сурагчдын холбоо, CU, GS25 худалдаа эрхлэгч байгууллагуудтай хамтран нийгмийн соёлыг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн аяныг эхлүүлж байна.

Нийтийн цахим сүлжээнд бусдын нэр хүндийг гутаан доромжилдог, бусдад худал мэдээлэл тараадаг, өдөөн хатгадаг, насанд хүрээгүй хүүхэд рүү садар самууны бичлэг явуулдаг, бусдад залилан мэхлүүлдэг гэмт хэрэг сүүлийн жилүүдэд бүртгэгдэж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд цахим сүлжээнд 30 гаруй мянган гэмт хэрэг бүртгэгдэж шалгагдлаа.

Үүнээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд маш ихээр хохирч байгаа. Нөгөө талаар хүний эрүүл мэндийн гэмт хэрэг монгол улсад жилд дунджаар 7000-8000 гэмт хэрэг бүртгэгдэж байна. Таван гэмт хэрэг тутмын нэг нь хувь хүний соёлоос хамааралтайгаар үйлдэгдэж байгаа ийм нөхцөл байдал бүртгэгдэж байна.

Монгол Улс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, зөрчлийн хууль, эрүүгийн хууль, мөн архидан согтуурахтай тэмцэх хууль, тамхины гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өсвөр нас, хүүхэд залуусыг хорт зуршил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгмийн соёлыг төлөвшүүлэх чиглэлээр энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.

Энэхүү нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд залуусыг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн болзошгүй хорт зуршлаас, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нийгмийн соёлыг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулна.

Премиум нексус ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзориг:

-CU, GS25-ийн тухайд орон даяар нийт 700 гаруй дэлгүүртэйгээр зургаан мянга гаруй залуус ажиллаж буй. Манай хоёр сүлжээ дэлгүүрийн тухайд дэлхийн стандарт үйлчилгээг Монголд нэвтрүүлэх зорилготой зорин ажиллаж буй. Иймд даган мөрдөгдөж буй хууль дүрмийг бүрэн хэрэгжүүлэхэд оршиж байна. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тамхины хяналтын тухай хууль болон бусад хуулиудыг бүрэн хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна.

CU, GS25-ийн тухайд орон даяар нийт 700 гаруй дэлгүүрүүдээр 350 мянга гаруй иргэд үйлчлүүлж байна. Бид тухайн хүмүүст үйлчлэхдээ хуулийн дагуу 18 нас хүрээгүй хүнд электрон тамхи зарахгүй гэдэгт нийцэж ажиллахаар төлөвлөж байна.

Мөн зарим үйлчлүүлэгчид 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдаалахгүй хэмээсэн бидний шаардлагыг хүлээн авахгүй, хэл амаар доромжлох зарим тохиолдолд биед нь халдах тохиолдол гарч байна. Иймээс ЦЕГ-тай холбогдон энэ тал дээр хяналт тавих, аян өрнүүлэхэд хамтрах санал хүргүүлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.