СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-14

С.Баяр: Ц.Даваасүрэн "Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр эх орноо араас нь "хутгалдаг"

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа "Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Ц.Даваасүрэн өөрөө санал оруулан дэлхийн ураны практикт байхгүй "9 хувийн АМНАТ" гэдгийг дэмжүүлээд авлаа. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй" гэх жиргээг нийтэлжээ. 

УИХ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ төсөл нь яг Оюутолгойн загвараар явж байна. Бид зардлыг хянаж чадахгүй бол орлого олохгүй" гэж хэлсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа Ц.Даваасүрэн гишүүнийг шүүмжилсэн жиргээг оруулжээ. 

Ерөнхий сайд асан С.Баяр:

-"Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Энэ . Цаад хэд нь даанч яав даа... Сүүлд энэ . Оюутолгойг хэлэлцэх үед Б.Бат-Эрдэнэ аварга яг ийм байсан. Сүүлд нь юу гээд байлаа, санаж байна уу, Монголчуудаа? гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Даваасүрэн үнэхээр хөгийн зэвүүн гар. хүн хорлож байхдаа тоох ч үгүй. 10%-аа авахын тулд айхтар боож хаана даа

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Баярын ЗГ үнэн дампуу гэрээг ОТ д хийсэн нь үнэн. Монголчуудыг хашраачихсан. Алдсан түмэн олон дахиад алдахгүйг хүснэ бодно. Баяр гөлөг төөрүүлэх зүйл хийгээд хэрэггүй. Баяр Баярцогт Сайханбилэг Элбэгдорж улс төрийн тавцанд нэр нь гарахыг МГЛ ууд үнэндээ хүлээн зөвшөөрөхгүй. Та хэд өөрсдийгөө булшилсан. Дараагийн гэрээг хэн ч алдаа гаргуулахгүй байхыг бодно. Жинхэнэ хутгалсан гөхөл нэр дурдагдсан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.