СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-11-14

🔴ЧУУЛГАН: Д.Амарбаясгалан: Би гишүүдийг дэглээгүй. УИХ-ын дэгийн дагуу хуралдаанаа явуулж байгаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүний талаар гараад буй асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Энд нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гишүүд УИХ-ын хуралдааны дэгийг Д.Амарбаясгалангийн дэг юм шиг ойлгож, юм ярьдаг аа болих хэрэгтэй. Энэ УИХ-аар батлагдсан дэг. П.Мөнхтулга гишүүн гараад явчихсан байх юм. Би одоо П.Мөнхтулга гишүүнийг шээсний шинжилгээ өг гэж хэлээгүй. Тэгж байгаа бол би дэглэж байна гэсэн үг. Харин дэгийн дагуу үг хэлэх, асуулт асуух эрх нь өөрөө УИХ-ын дэгээр зохицуулагдаж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

УИХ-ын нийтлэг нэр хүндэд халдаж, Монгол Улсын парламентын ардчилсан тогтолцоогоо гутаах, гадаад дотоодын элдэв явуулгад огт автаж болохгүй гэдгийг гишүүд хариуцлагатай ойлгож байгаарай гэдгийг хэлье гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.