СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар тооцлоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 сарын өмнө

“Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлттэй холбогдуулан “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар тооцжээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтэд өртөж олон хүн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, орох оронгүй болсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буйгаа прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээллээ.

Уг хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа билээ. Бидний авсан мэдээллээр

Дээрх хоёр алба болон НПГ-ын ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор гэнэ. Шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн дээрх хоёр хүнд Эрүүгийн хуулийн 10.6-2 дугаар зүйлийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёроос дээш хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 11.3-2-ын болгоомжгүйгээр хоёроос дээш хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 11.5-1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан аж.

Гал түймрийн улмаас онцгой байдлын албаны гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн хүн нас барж, таван иргэнд хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүн хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоод буй юм.

Бидний авсан мэдээллээр ШУТИС-ийн Механик инженерийн сургуулиас шинжээчид томилогдон дүгнэлт гаргахдаа хэмээсэн гэнэ. “Дашваанжил” ХХК-ийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан жолооч Ч.Рэнцэндорж, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны даргаар ажиллаж байсан Э.Мөнхнаран нар замын хөдөлгөөнд 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө замын хөдөлгөөнд оролцож байхдаа уг ослыг гаргасан билээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

албаны машинаар шөнө тэнэж явсан тэр буруутай шүүдээ

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

БХЯ ны Мөнхнаран буруутай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.