СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Биокомбинат орчмын Туул голын усны сорьцод гэдэсний савханцар илэрчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Туул голын усанд хийсэн шинжилгээний хариу гарчээ.

Тодруулбал,Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу БОСШТ-ийн судлаачид, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн 10 дугаар сарын 29-ний өдөр Туул голын Сонсголонгийн гүүр, Сонгины ам, Биокомбинат орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, нарийвчилсан шинжилгээнд илгээжээ.

Усны газрын харьяа Усны төв лабораторид ерөнхий хими болон нян судлалын шинжилгээг хийлгэж, үр дүнг нь хүлээн авсан байна.

Усны сорьцын шинжилгээний үр дүнг Усан орчны чанарын үзүүлэлт, Ерөнхий шаардлага MNS 4586:1998 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулахад, Сонгины ам орчмын хоёр цэгийн усны сорьцод аммонийн азот (NH4)-ын агууламж 20-22.6 дахин, төмөр (Fe3+)-ийн агууламж 1.6 дахин, сульфат (SO42-)-ын агууламж 1.1 дахин хэтэрсэн бол Биокомбинат орчмын усны сорьцод аммонийн азот (NH4)-ын агууламж 5.4 дахин хэтэрсэн байна.

Шинжилгээний үр дүнгээс харахад, байна.
Мөн ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд стандартын хүлцэх дээд агууламжаас хэтэрч, нянгийн бохирдолтой гарчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.