СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн шүүх хурал хойшилжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшилжээ.

Тодруулбал, Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулах хүсэлт гаргажээ.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2022 оноос Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Улмаар нийслэлийн Прокурорын газраас ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 -т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Харин Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сарын 02-ны өдөр хийж, гэм буруугийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэхээр товлоод байсан ч ийнхүү хойшилжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.