СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр ч сурагч амиа хорлохоос өмнө сэтгэл зүйч нар ажиллах ёстой байв уу

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Увс болон Дорнод аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр ч хүүхэд амиа хорложээ. Увс аймгийн Улаангом сумын нутагт 14 настай хүү өнгөрсөн ням гаргийн үдэш өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. 

Тэрбээр ээждээ загнуулаад уурлаж гэрээсээ гарсан бөгөөд Хөх эрэг гэдэг газраас тухайн шөнө цагдаагийнхан цогцсыг нь олсон аж. Үүний өмнөх өглөө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумд гэрийнхээ хашаанд 16 настай хүү амиа хорлосон байжээ. Аймгийн төвийн сургуульд сурдаг, дотуур байранд амьдардаг хүү амралтын өдрүүдээр гэртээ ирээд байхдаа ийнхүү өөрийгөө егүүтгэсэн гэнэ. Түүнийг сэтгэлээр унасан байсан хэмээн ар гэрийнхэн нь цагдаагийнханд мэдүүлсэн аж.

Нэгхэн өдрийн зайтай хоёр хүү амиа егүүтгэсний шалтгаан нь бусдаас, аав, ээжээсээ хатуу үг сонсож сураагүйтэй холбоотой байж болох. Ийм байдалд хүрэхээс нь өмнө сургуулийн сэтгэл зүйч нар тухайн хүүхдүүдийг ажиглаж, ярилцаагүй, бэрхшээлийг даван туулах талаар зөвлөөгүйтэй ч холбоотой байх магадлалтай. Уг нь сургуулийн сэтгэл зүйч нар сурагч, түүний гэр бүл болон сургуулийн захиргаатай хамтран ажиллаж тулгарч буй зан үйлийн бэрхшээлийг тодруулж, сул талыг нь сайжруулах зэрэг ажил хийх үүрэгтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суугаа албан тушаалтан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Uhamsargui l bn. Etseg ekh, bagshtaigaa setgelee neegeed yrij boloogui um bh daa. Hairan ami. Um ma ni bad me hum

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хүүхдэд буруу байхгүй...сургууль ар гэрийн хүчирхийлэл..энэ нийгэм хүүхдийг дэндүү хөсөр хаяжээ :(

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хүүхэд хатуу ширүүн үг сонсох тэвчээргүй болжээ. Хүүхдэд учрыг ойлгуулж, эцэг эхчүүд өөрсдөө загнуулж байсан гэсэн үүднээс харьцдаг. Одоо нийгэм өөр болсон.

иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

с хүмүүс том ярьжэтгэл зүйч энэ улсад байхгүй. өөрсдийгөө тэгж нэрлэсэн хүмүүс луйварчид цагийн 100 мянга тэгээд өдөр бүр сэтгэл засна гэнэ.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хөөрхий дөө,хамгаас их хамгаалах найдвартай түшиг тулгуур болох ёстой ар гэрийхэнтэйгээ байхдаа амиа хорлох гэж дээ,үнэхээр харамсалтай,ум ма ни бад ми хум

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

2000, 3000, 4000 хүүхдэд 1 Сэтгэл зүйч хангалттай юу, сэтгэл зүйч нар ажлаа үр дүнтэй хийх, зөвлөгөө өгөх орчин нөхцөлийг сургууль нь бүрдүүлж өгдөг үү, орон нутаг, сургууль дэмждэг үү? Гэвэл үгүй. Сэтгэл зүйч нар л ажиллахгүй байгаа учраас Монгол улс ази-номхон далайн бүсдээ тэргүүлээд байна уу? Үүнд хүүхдийн мөнгөөрөө архи уугаад явчихдаг, хүүхдээ хүчирхийлдэг эцэг эх буруугүй юу, энэ нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл хамаагүй юу?, амиа хорлох сэдлийг төрүүлэхүйц кино контентийг цензургүй цацдаг нь буруугүй юу, хүүхдийнхээ юу үзэж байгааг хянахгүй байгаа эцэг эх буруугүй юу, хүүхдийн үдийн хоолний зардал, хүүхдийн мөнгийг хасах гэж дайрдаг нийгэмд хүүхдийг хүн гэж авч үздэггүй сайд дарга нар буруугүй юу, хоолтой, хоолгүй өлгөн зэллэн явж буй анхан шатны физиологийн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үр дүнтэй юу онол талаасаа... эцэст нь хандалт авахын төлөө, хүүхдийн төлөө гэсэндээ нулимсан юм шиг цалинтай сэтгэл зүйч, багш, нийгмийн ажилтан, төрийн албан хаагчийгийг харлуулдаг сайтууд, амиа хорлолттой холбоотой мэдээллийг бусдад сэдэл өгөхүйцээр нийтэлдэг сайтууд бидэнд нэмэр болохоосоо гай болдогоо мэддэг байгаасай. Бодож тунгааж эргэцүүлж нийтлэл бичдэг байгаасай

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нэгхэн өдрийн зайтай хоёр хүү амиа егүүтгэсний шалтгаан нь бусдаас, аав, ээжээсээ хатуу үг сонсож сураагүйтэй холбоотой байж болох. Ийм байдалд хүрэхээс нь өмнө сургуулийн сэтгэл зүйч нар тухайн хүүхдүүдийг ажиглаж, ярилцаагүй, бэрхшээлийг даван туулах талаар зөвлөөгүйтэй ч холбоотой байх магадлалтай. Уг нь сургуулийн сэтгэл зүйч нар сурагч, түүний гэр бүл болон сургуулийн захиргаатай хамтран ажиллаж тулгарч буй зан үйлийн бэрхшээлийг тодруулж, сул талыг нь сайжруулах зэрэг ажил хийх үүрэгтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суугаа албан тушаалтан билээ. Гэнээ.... ямар тэнэг сэтгүүлч нь ийм хачин нийтлэл бичдэг байнаа

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ одоо мэдээ юм уу? нэн хүний бодол юм уу? Сайт гэхэд хэцүү л юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.