СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-13

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Шинээр баригдах хотхон, хорооллыг заавал сургууль, цэцэрлэгтэйгээр төлөвлөх шаардлагатай

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Шинээр баригдах хотхон, хорооллыг заавал сургууль /улсын/, цэцэрлэгтэйгээр төлөвлөх заалтыг тусгасан “Хот байгуулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд”-ийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан санаачилж Засгийн газарт хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

-Урьд өмнө нь хуулинд ийм зохицуулалт, заалт байхгүйн улмаас хотхоны төлөвлөлт өнөөдрийг хүртэл хотын ерөнхий төлөвлөгөөний дарга нарын үзэмжээр явж иржээ.

Сүүлийн 20 гаруй жил сургууль, цэцэрлэггүй хотхон хороолол барих зөвшөөрөл, төлөвлөлтийг баталж өгсөн үе үеийн Улаанбаатар хотын Ерөнхий архитекторуудын алдааг дахин гаргуулахаас сэргийлж дараахь 5 хуулийн төслийг санаачлан боловсруулав.

1. Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
2. Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
3. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
4. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
5. Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль.

Дүүрэг, хороонд ард иргэдийнхээ дунд ажиллаж байсан гишүүний хувьд Та бүгдийн амьдралд тулгарч байгаа асуудлуудыг тусгасан бусад хуулиуд дээр төвлөрөн ажиллаж байгаа гэдгээ эцэст нь тэмдэглэн хэлье гэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

асууддлыг зөв өнцгөөс харж байна.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

асууддлыг зөв өнцгөөс харж байна.

Иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

Хотхон хороолол тэр дундаа үйлчилгээний төв газруудыг дороо 2-3 давхар зогсоолтой орон сууц мөн хангалттай зогсоолтой байхаар стандартчлах хэрэгтэй зураг төсөлдөө 200-300 машины зогсоолтой гэчээд яг ашиглалтад орохоор 50 хүрэхгүй зогсоолтой байдаг улсын комисс нь яаж хүлээж аваад байна аа

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Одоо дараагийн алхам болох хотхонуудын зогсоолын хүртээмж, үнэ 2 дээр анхаарвал сайн байна. Жнь: ХУД-гийн 3-р хороо “Хос даль” хотхон. Зогсоол 40 сая гэхээр иргэд авч чадахгүй хотхоноосоо орж гарч чаддаггүй. Дулаан зогсоолууд байгаад байдаг, борлогддоггүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.