СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-13

🔴 Ц.Баатархүү: Интермед эмнэлгийг хакердсан бүлэглэлд төлбөр өгөхгүй бол олон мянган хүний эмзэг мэдээллийг дэлгэнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Интермэд эмнэлгийн цахим мэдээллийг хакердсанаас үүдэж олон мянган хүний эмзэг мэдээлэл дэлгэгдэх нөхцөл үүсээд буй. Манай сурвалжлагч Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээс энэ талаар тодрууллаа.

Ц.Баатархүү: Тагнуулын Ерөнхий газрын дэргэд байдаг "Кибер зөрчилтэй тэмцэх нийтийн төв" бүх төрийн байгууллагын цахим аюулгүй байдлыг хамгаалж байдаг. Хувийн хэвшлийнхнийг хамгаалах боломжгүй. Харин кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх журмыг нь бид баталж өгсөн. Хувийн хэвшилд эрх олгосон. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээрх хувийн хэвшлийн 33 байгууллага жил бүр цахим систем хэрэглэж байгаа байгууллагуудад үнэлгээ хийж өгдөг. 

Интермэд эмнэлэг мэдээлэл цуглуулагч байгууллагын хувьд үндсэн вэбсайт болон серверээ нэг дор байршуулсан нэг алдаа хийсэн байна. "Кибер зөрчилтэй тэмцэх нийтийн төв"-өөс анхааруулга урьдчилж өгч байсан. Тухайн байгууллага цахим халдлагыг өөрсдөөсөө хол байна гэж ойлгож, тоогоогүй ч аюул дэргэд нь байжээ. 2024.10.23-ны өдөр эхний хортой код нэвтэрсэн байна лээ. Дүгнэлт гарч байна. Яагаад хакердаж байна вэ гэхээр хаягыг нь барьцаалж тодорхой хэмжээний төлбөр нэхдэг. Төлбөрийг нь өгвөл эмзэг мэдээллийг заавал ил гаргаж тавьдаггүй. Интермэдэд халдсан байгууллага бол Европын хэд хэдэн орны эрүүл мэндийн байгууллагууд руу халдсан байсан. Ямартаа ч өнөөдрийн байдлаар тухайн эмнэлгийн серверүүд ажиллаж эхэлсэн. 

Өнөөдрийн ЗГХ-аар асуудлыг нэг эмнэлэг дээр хэд хоног яриад өнгөрөх бус тогтолцоогоо бүрэн сайжруулахаар ярилаа. Манай улс цахим халдлагад өртөх магадлалтай 193 орноос 103-т орж байгаа нь бүтэц зохион байгуулалттай шууд холбоотой.

Олон мянган хүний эмзэг мэдээллийг хадгалдаг байгууллагууд мэдээллийн технологийн мэргэжилтэн гэж 2-3 хүн л ажиллуулдаг. Кибер аюулгүй байдлын мэргэжлийн хүн авдаггүй, тийм ойлголт сул байгаагаас ийм зөрчил, гэмт хэрэг гараад байна. Хамгаалалт маш сайн байвал ямар ч хакер нэвтэрч чадахгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.