СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-11-13

Т.Мөнхсайхан: Цахим эмийн жор нэг талаасаа үйлчлүүлэгчдэд ээлтэй зүйл болж байгаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлын талаар танилцуулжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар нэг өөрчлөлт ороогүй. Иргэд emiinjor.mn сайтаас жоргүй эмийн мэдээллийг авах боломжтой. Жоргүй авч болох эмнүүдээ хэрвээ авч чадахгүй байгаа тохиолдолд 119 дугаарт холбогдож эргээд жоргүй авч болох эмээ бүгдийг нь авах боломж бололцоог хангаж ажиллаж байна.

172 эмийг хүний эмийн зөвлөлөөр хэлэлцэж, бүгдийг нь жоргүй олгох тогтолцоог бий болгосон. Мөн кодоо хэлээд цахим жороор эмээ авах боломж бүрдсэн. Цахим эмийн жор нэг талаасаа үйлчлүүлэгчдэд ээлтэй зүйл болж байгаа. Нөгөө талаас, эмийн чанар, харилцан үйлчлэл зэрэг томоохон өөрчлөлт гаргах бодлого бий. Энэ бодлогыг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн боловч системд ороогүй байсан зүйл шийдэгдэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.