"Богд ууланд туннел гаргах асуудалд байгаль орчны үнэлгээ хийгдэж, ТЭЗҮ боловсруулж байна. Олон улсын тендер зарласан" гэж Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлж байна.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын төмөр зам тавих асуудал Засгийн газрын хуралдаан дээр яригдсан. Одоо намын бүлгүүдийн хуралдаан дээр танилцуулагдана. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдээд явна.
Тус замын холболтыг хийхгүй бол бид цаашаа хөгжихгүй. Бид арван хэдэн жил нарийн, өргөн гэж хэрэлдлээ. Урд хөрш өмнө тавьж байсан бүх болзлуудаа татаад авчихсан. Тийм болохоор үүнийг ажил хэрэг болгомоор байна. Урд хөрш жилд хориос доошгүй сая тонн нүүрс авъя гэж байгаа. Бид удаан хугацаанд нүүрсээ тээвэрлэх нь чухал байна. Хэдүүлээ одоо Замын-Үүдээс өөр гарцтай болмоор байна.
Нийслэл хотоо тэлье гэж байгаа. Ингээд дөрвөн уулын дундаа байгаа байхын оронд Богд уулаар туннел гаргаад нисэх рүүгээ хоёр цаг биш хорин минут яваад очдог болъё гэж байгаа. Богд уулыг нүхлэх асуудлыг иргэд дэмжихгүй бол яах вэ, түгжрээд л байж байя. Туннел гаргах асуудалд байгаль орчны үнэлгээ гаргаж, ТЭЗҮ боловсруулж байна. Олон улсын тендер зарлачихаад явж байна. Намайг түгжрэлийн сайд байхдаа туннел, гүүр барих асуудал яригдаж, над дээр ирсэн төслүүд. Анхнаасаа та үүнийг эхлүүлсэн учраас үргэлжлүүл гээд л Зам тээврийн сайд болгосон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
өдийг хүртэл юу хийж байсан юм. Улсаа намаараа тоноод сая ухаан ороо юу
Зөв зүйтэй төсөл. Харин шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй байх. Дээгүүр нь олон салаа зам гарган замаа дагуулан барилга, байшин шавааралдуулж байснаас харин далд замтай болж, газар дээрхийг цогцоор хамгаалах нь чухал.
Богд уулыг нүхлэн гэдэг бол ёстой том нүгэл хэдэн үеэрээ нүглээ наминчлаад ч дуусахгүй. лам хуврагаас асуу. Аод түмэн ч мэддэг зүйл биш, Том дарга нар ч хүртэл амиа ажлаа даатгаад л ламд очдог биздээ. Даргын сэнтийд суумаар байна , идэж уусан минь битгий илрээсэй, сайхан хүүхэнтэй амраг болохсон гээд суврага хэдэн саяар босгоод байдаг байж ийм их нүгэл хийхээсээ айдаггүй юм байна.