СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-13

Бусдын биед гэмтэл учруулсан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаар албан өрөөндөө архидан согтуурсан Д.Дэлгэрсайханыг ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоог хийнэ.

Энэ оны 11 дүгээр сарын 09-ны оройн 23.45 цагт УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын өөрийн албан өрөөнд согтуурсан үедээ зодож танхайрсан хэрэг гарсан. Харин даргадаа зодуулж нүүрэн тус газартаа гэмтэл авсан Б.Төгс-Эрдэнэ тэр даруй ГССҮТ-д хүргэгдсэн.

Тэгвэл албан өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэж, хүнийг зодож танхайрсан Д.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдлөө өгөөд байсан. 

Түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.