СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ-аас ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг шалгажээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 725 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 286 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нарийвчлан шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэст хоёр өргөдөл, гомдлыг шилжүүлжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.