"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад ажлаа өгөөд удаагүй байсан Ж.Тана "Алсын хараа-2050" салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны Ажлын албыг ахлахаар болжээ.
Түүний энэхүү томилгоог маргааш болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх бололтой. Ж.Тана нь Засгийн газрын шийдвэрийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сараас эхлэн "Оюу толгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм.
Ж.Тана нь Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Улмаар Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
Ж.Тана нь 1989 онд төрсөн.
Боловсрол:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.