СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-11-12

Ц.Туваан: "Халзан бүрэгтэй" ордыг урантай холбож буруу ташаа мэдээлэл өгсөнд харамсаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Халзан Бүрэгтэй" газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг зогсоосонд харамсаж байгаагаа илэрхийлэв. 

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших "Халзан Бүрэгтэй" газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК хайгуулын үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зогсоосон.

Тодруулбал, тус компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэж, жагсаал өрнүүлж Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа газар дээр нь очиж ажиллан, дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох захирамж гаргасан юм. Тэгвэл энэ асуудлаар Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас зарим зүйлийг тодрууллаа. 

Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-"Халзан бүрэгтэй" төслийг хэрэгжүүлэгч компани нь ямар нэгэн зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл хувийн хэвшил болон тэнд ажиллаж буй иргэд рүү халдсан хэрэг гарсан. Энэ асуудалд манай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам харамсаж байгаа. Тухайн байгууллагууд өргөдөл гаргаад, шалгуулаад явах байх гэж бодож байна.

Олон улсын хурал, зөвлөгөөнд оролцоод явж байхад Монгол Улстай газрын ховор элементийн чиглэлд хамтарч ажиллах санал ихээр ирж байна. Дэлхий энэ чиглэл рүү явж байна. Улмаар яг энэ чиглэлд хамгийн их ахиц дэвшил гаргасан төсөл нь "Халзан бүргэтэй" ордын төсөл. Гэтэл

Монгол Улс хуультай орон. Бид байгалийн баялгийг ашиглахдаа ашигт малтмалын тухай хуулийг баримталж, зөвшөөрөл олгодог. Тэр компани дээр хууль зөрчсөн асуудал огт байхгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Сахал Эрдэнэбилэгийн хүн Пүрэвтүвшин эзэмшдэг гэсээн хулгайчл бол хаа ч очсон хулгайч хэвээрээ л бн Туваан холбоотой болж таарлаа

Бямбажав
1 сарын өмнө
116.206.83.106

Хууль чинь буруугаа эргэсэн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.