СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-12

Ж.Золжаргал: Интермэд эмнэлэг ганц л жишээ нь. Өдөр бүр томоохон цахим халдлага гардаг

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Зэвсэгт хүчний төв тусгай эрх үүргийнхээ хүрээнд аюулгүй байдлаа хангадаг. Нийтийн төв гэж байдаг. Тэгэхээр тусгай чиглэлийн байгууллагууд боломжийн ажлаа хийж байгаа. Нийтийн төв дээр өнгөрсөн жилээс байгуулагдсан шинэ тутамд тэндээ хангалттай хэмжээний техник, хангамж тоног төхөөрөмж нөөц бололцоог гаргаж өгч чадаагүй байгаа.

Энэ жилээс нийтийн төвийн техник хангамж хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр олон улсын төслийн хүрээнд хийгдэнэ. Мөн төвүүд хоорондоо хамтарч ажиллах асуудлыг ярьж байгаа. Ер нь бол хууль хэрэгжих ёстой. Хуулийг хэрэгжүүлэхдээ компани байгууллагуудыг бүгдийг нь төрийн байгууллага хариуцаж аюулгүй байдлыг нь хангана гэж байхгүй.

Кибер аюулгүй байдлын нийтийн арилжааны энэ салбар дээр хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд кибер аюулгүй байдлыг хангадаг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

Ялангуяа төвүүд дундаасаа арилжаа, нийтийн төв нь хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллах хэрэгтэй байна. Хоёрдугаарт хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.